Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 халдвар авсан хөхүүл, жирэмсэн эхчүүдэд зориулсан тасаг ЭХЭМҮТ болон бусад эмнэлэгт ажиллаж байгаа"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бага насны хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүд коронавирусийн халдвар авсан тохиолдолд аль эмнэлэгт хандах ёстойг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.

- Нялх хүүхэдтэй ээжүүд эерэг гарвал хаана хандах вэ, хүүхэдтэйгээ хамт тусгаарлагдах уу, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй ээж халдвар авбал аль эмнэлэгт тусгаарлаж байгаа вэ?

- Тухайн хүний биеийн байдлыг эхлээд үнэлнэ. Хэрвээ биеийн байдал хөнгөн бол гэрт нь үлдээгээд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлнэ. Гэртээ байгаа иргэдийн хувьд биеийн байдал нь хүндэрвэл 119 дугаарт холбогдож биеийн байдлаа дахин үнэлүүлнэ. 

Харин хүнд байх юм бол эмнэлэгт хэвтүүлж байгаа. ЭХЭМҮТ болон бусад эмнэлгүүдэд коронавирусийн халдвар авсан хөхүүл, жирэмсэн эхчүүдэд зориулсан тасаг ажиллаж байна. 

- Тухайн ээж эмнэлэгт хэвтэхээр болбол хүүхдийг хамт хэвтүүлэх үү, эсвэл гэрт нь үлдээх үү?

- Хүүхэд харах хүнгүй гэртээ үлдэх тохиолдол гарвал ХНХЯ-тай хамтарч арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тус яамны харьяа Хүүхэд хөгжлийн төв рүү холбоо барих чиглэлээр ЭМЯ-наас санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа.