Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Өнөөдрөөс нийслэлд явуулын амбулаториудыг ажиллуулж эхэлж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвчилж байгаа хүмүүсийн 80 хувь нь хөнгөн ангилалд багтаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 5,000 гаруй ор дэлгэсэн байгаа. Бид эмнэлгийн бус орчинд ор дэлгэхээс илүүтэй эмнэлгийн орны менежмент эргэлтийг сайжруулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. 

Өнөөдрөөс 119 платформыг өргөжүүлж, цахимаар зөвлөгөө өгөх боломжтой болсон. Мөн нийслэлд явуулын амбулаториудыг ажиллуулж эхэлж байна. Ингээд иргэдэд өгөх зөвлөмжийг ойртуулж, гэрээр эмчлэх бодлого баримтлаад явна. Харин эмнэлгийн орчинд дэлгэсэн 5,300 орон дээрээ зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсээ авах юм. 

Эмнэлгийн бус орчинд дэлгэсэн ор тухайлбал, бэлэн байдлыг нь хангаад байгаа Буян-Ухаа спортын ордон дахь орнуудыг аль болох ашиглахгүй байхыг зорино" гэдгийг хэллээ.