Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 30,240 хүүхэд мэндэлж, төрөлт 4.3%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Улсын хэмжээнд 2021 оны эхний таван сард 30,010 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1,352-оор буюу 4.3%-аар, 30,240 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,353 буюу 4.3%-аар буурсан болохыг ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг танилцуулах үеэр онцоллоо. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Нийт амаржсан эхийн 0.3% нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт. Харин тавдугаар сард 6,233 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 75-аар буюу 1.2%-аар нэмэгдсэн. 

 

Нийт амьд төрөлтийн тухайд

  • 0.8 хувийг төрөлхийн гажигтай,
  • 3.9 хувийг 2 кг 500 граммаас бага жинтэй хүүхэд эзэлж байна.

Мөн энэ оны тавдугаар сард 6,281 хүүхэд амьд төрсөн нь өмнөх сараас 74 буюу 1.2%-аар нэмэгдсэн.

Нас баралтын тухайд энэ оны эхний таван сард 6,656 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 102-оор буюу 1.6%-аар өссөн үзүүлэлт байв. Нас барагсдын 1,992 буюу 30% нь эмнэлэгт баржээ” гэлээ.

Түүнчлэн эхийн эндэгдлийн өнгөрсөн сард 13 болж өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгааг мөн хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/331193458401361