Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамжинд танхайрсан иргэнийг эрүүлжүүлж, үрлэн сумтай тоглоомон бууг нь хураажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.

Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлэв.