Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” цуврал лекц зохион байгуулагдана

ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN

Манай улсын эрх зүйн боловсрол, сургалтын тогтолцоонд орчин үеийн эдийн засгийн дүн шинжилгээний арга барил, үр ашгийн тооцооллын тухай ойлголтыг бүрэн зөв нэвтрүүлж суулгах нь цаашид төрийн болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэрүүд эдийн засгийн хөгжил, бизнесийн орчинд эерэгээр нөлөөлөхөд томоохон нэмэр болно гэж үзэж Монголбанкнаас Азийн Хөгжлийн Банкны техник туслалцааны төслийн хүрээнд шүүх, прокурор, өмгөөлөгчид болон  бусад хуульчид, их дээд сургуулийн эрх зүй болон эдийн засгийн ухааны судлаач багш нарт “Эрх зүй ба эдийн засгийн ухаан” (Law and Economics)-ийн судалгаа шинжилгээний арга барилыг танилцуулах, нэвтрүүлэх цуврал арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Эрх зүй ба эдийн засгийн ухаан” нь өндөр хөгжилтэй орнуудын эрх зүйн сургалт, хуулийн хэрэглээ, дүн шинжилгээнд өргөнөөр нэвтэрсэн эрх зүйн судалгаа шинжилгээний орчин үеийн аргуудын нэг юм.

Төслийн хүрээнд 180 орчим шүүгч, 300 орчим прокурор, 150 өмгөөлөгч, 70 орчим их дээд сургуулийн багш нарыг хамруулсан онлайн сургалтыг дотоодын сургагч багш нарын тусламжтайгаар явуулаад байгаа бөгөөд энэ долоо хоногт (2021.06.15 -2021.06.22) “Эрх зүйн ба эдийн засгийн ухааны” чиглэлээр судалгаа шинжилгээ эрхэлдэг олон улсын шилдэг эрдэмтдийн цуврал лекцийг “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” нэрийн доор цахим хэлбэрээр явуулахад бэлэн болоод байна.

Эрх зүйн асуудлыг эдийн засгийн үүднээс шинжлэх арга зүйг эзэмших, эрх зүйн харилцааны эдийн засгийн утга агуулга, учир холбогдлыг ойлгох, уялдуулах замаар холбогдох хуулийн ззохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх, шийдвэр гаргах зэрэг чадварыг сайжруулах хэрэгцээ, шаардлага өндөр байгаа талаар манай хуулийн болон боловсролын байгууллагын ажилтнууд санал нэгтэй байгаа нь тус төслийн ач холбогдол, цаг үеээ олсон байдлыг илэрхийлж байгаа юм.

“Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээн дэх орчин үеийн чиг хандлага” дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцэд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

ОГНОО

ZOOM Webinar бүртгэлийн линк

ӨДӨР 1

2021.06.15

(Мягмар)

Тус вебинарт оролцоход та урьдчилан бүртгүүлэх шаардлагатай:

https://us02web.zoom.us/webinar/register/

Дээрх линкээр бүртгүүлсний дараа танд вебинарт хэрхэн холбогдох тухай мэдээлэл цахим шуудангаар илгээгдэнэ.

ӨДӨР 2

2021.06.16

(Лхагва)

Тус вебинарт оролцоход та урьдчилан бүртгүүлэх шаардлагатай:

https://us02web.zoom.us/webinar/register/

Дээрх линкээр бүртгүүлсний дараа танд вебинарт хэрхэн холбогдох тухай мэдээлэл цахим шуудангаар илгээгдэнэ.

ӨДӨР 3

2021.06.18

(Баасан)

Тус вебинарт оролцоход та урьдчилан бүртгүүлэх шаардлагатай:

https://us02web.zoom.us/webinar/register/

Дээрх линкээр бүртгүүлсний дараа танд вебинарт хэрхэн холбогдох тухай мэдээлэл цахим шуудангаар илгээгдэнэ

ӨДӨР 4

2021.06.22