Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн мөнгө болон байр, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудал улсын төсөвт тодотгол хийхэд яригдана"

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн улсын төсөвт тодотгол хийх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цар тахлын эсрэг авах арга хэмжээг Засгийн газар, УОК өнөөдөр хуралдаж шийдлүүдээ танилцуулна. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан. Засгийн газар саналаа боловсруулаад тодорхой асуудлаар та бүхэнд хандана гэж бодож байгаа.

Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргана. 

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт төсөвт тодотгол хийхэд яригдана" гэв.

Засгийн газраас цар тахлын үед авах хариу арга хэмжээний хүрээнд 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхэд бүрд 100,000 төгрөг, айл өрх, зарим ААН-ийн байр, цахилгаан, дулааны мөнгийг улсаас төлөх шийдвэр гаргасан хугацаа нь дуусаж байгаа билээ.