Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Наадмыг хийх үгүйг нөхцөл байдлыг судалж байгаад зургаадугаар сарын сүүлээр ярилцахаар тогтсон

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон байна. Энэ талаар мэдээлэл өгөв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа. Өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэсэн.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон аймаг, сумын ой тохионо. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлыг судалж байгаад зургаадугаар сарын сүүлээр ярилцахаар тогтож байгаа.

Наадмыг хийнэ, хийхгүй гэсэн шийдэл өнөөдөр гараагүй. Судалж, үзэж байж шийдвэр гаргана" гэв.