Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор Бонд” өрийн хэрэгслийн хөтөлбөрийн эхний транчийн арилжаа эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Монголын Хөрөнгийн Биржийн TOP-20 индекст багтдаг "Инвескор ББСБ" ХК нь хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн том дүн бүхий нээлттэй өрийн хэрэгслийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн Транч I-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

 

ИНВЕСКОР БОНД хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 200,000 хүртэлх ширхэг үнэт цаасыг зах зээл дээр гаргаж 20 тэрбум хүртэлх төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Бонд нь 2 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн өгөөжтэй бол хүү төлөх давтамж хагас жилд нэг удаа, хүүгийн орлогын албан татвар 5%, бондыг хоёрдогч зах зээлд худалдан борлуулах боломжтой зэрэг давуу талуудтай.

Харин эхний транчийн хувьд 8 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй өрийн хэрэгслийг жилийн 13% хүүтэйгээр худалдан борлуулна. Уг транчийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 6 сарын 14-16-ны өдрүүдэд явагдана. 

“ИНВЕСКОР БОНД” хөтөлбөрийн андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаанд оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах байдлаар холбогдоно уу.

Вэбсайт: www.icapital.mn,
И-мэйл: info@icapital.mn,
Утас: 77090077-2.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.