Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан намын гишүүд намынхаа дотоод асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардчилсан намын дотоод хагарал угтаа тулж, Ерөнхийлөгчийн сонгуулиар 1990 оноос хойш хамгийн бага санал авсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд МАН манай намын дотоод хагарлыг ашиглаж, сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар батлуулах ажлыг хийсэн. 

Тиймээс АН-ын онц их хурлыг зарлах, намыг нэг удирдлагатай болгох санаачилга жирийн гишүүдээс их ирж байна. Энэ үндсэн дээр АН-ын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна.

Дээд шүүхэд хэд хэдэн удаа намын Их хурлыг хуралдуулж, тодорхой асуудлыг тавьсан боловч дотоод эв нэгдлээ хангах гэдэг ганцхан шаардлагын үндсэн дээр бидний бичиг баримтыг буцааж байгаа.

АН 180 мянга орчим гишүүнтэй гэсэн баримт бий. Маргалдагч талуудын аль алиныг хүлээн зөвшөөрүүлсэн нэг хурлыг хийж, нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд чухал. Улсын хэмжээнд 1,580 баг байдаг. Үүрийн дарга нар энэ аянд идэвхтэй оролцож, дэмжээрэй.

Улаанбаатарт 200 орчим хороо байгаа. Хорооны үүрийн дарга нарыг мөн аяныг дэмжиж өгөөрэй гэж хүсье. Аяныг эрчимтэй явуулснаар манай нам сөрөг хүчний үүргээ бүрэн биелүүлж чадна гэж бодож байна" гэлээ.