Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 12 жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс Pfizer вакцинд хамруулж эхэлсэн.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлж буй аж.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Эмнэлэгт 176 жирэмсэн эмэгтэй COVID-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 12 нь хүнд, нэн хүнд ангилалд эмчлэгдэж байна. Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ" хэмээн твиттер дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй бий.

Жирэмсэн эмэгтэйчүүд  жирэмсний 14-36 долоо хоногийн дотор Pfizer вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтой аж.