Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн шинж тэмдгийг улирлын томуу, харшилтай андуурч буруу эмчилгээ хийснээс хүндрэх эрсдэл гарч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын шинж тэмдгийг иргэд харшил эсвэл улирлын томуутай андуурч буруу эмчилгээ хийсэн тохиолдол гарч буй талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Иргэдийн хувьд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн ч тоолгүй олон хүнтэй уулзах тохиолдол гарч байна. Эсвэл улирлын томуу, харшил гэж андуурч буруу эмчилгээ хийснээс үүдэн хүндэрч байгаа эрсдэл олон гарч байгаа.

Иймд иргэд маш хариуцлагатай байх шаардлагатайг анхааруулж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9,323 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн – 5,839
  • Хүндэвтэр -2,562
  • Хүнд- 766
  • Маш хүнд -156 хүн байгаа юм.

Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.7 хувийг маш хүнд хүн эзэлж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/171805398288173