Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нас баралт наймаар нэмэгдэж, коронавирусийн халдвар аваад эндсэн тохиолдол 383 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс өсөхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна.

Өнгөрсөн хоногт л гэхэд 4-23 хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан найман хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барлаа.

Тодруулбал,

  • Тавдугаар сарын 22-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 27-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 31-нд онош нь батлагдсан 51 настай болон 86 настай эрэгтэй,
  • Зургаадугаар сарын 7-нд онош нь батлагдсан 42 настай эмэгтэй,
  • Зургаадугаар сарын 8-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Зургаадугаар сарын 9-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй,
  • Зургаадугаар сарын 10-нд онош нь батлагдсан 82 настай эрэгтэй нар хавсарсан архаг суурь өвчин болон коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78,000 гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилж нийт 383 хүн эндээд байна.

Коронавирусийн халдвараар өвчлөөд нас барсан хүмүүсийн 369 хүн уг өвчний нэн хүнд хэлбэрээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 14 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/171805398288173