Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,263 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 78,347 болж байгаа. 2,263 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,025 боллоо. Халдварын улмаас 9,323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-86 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.06.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)