Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжан улс Арменийн 15 олзны цэргийг минаны газрын зургаар сольжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2020 онд болсон богино хэмжээний дайны дараа байгуулагдсан энхийн гэрээний хүрээнд Азербайжан улс Арменийн 15 олзны цэргийг Агдам дахь минаны байрлалыг харуулсан газрын зургаар сольжээ.

Дайнаас өмнө Агдам нь Армени үндэстний зэвсэгт бүлэглэлийн хяналтад байсан ба энэ үед зарим газар нутгийг нь минажуулсан юм байна.

Өнөөдрийг хүртэл минаны дэлбэрэлтэд хүмүүс амиа алдсаар байгаа тул байрлалыг харуулсан газрын зураг Азербайжаны талд маш их хэрэгтэй байгаа юм. Саяхан буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Азербайжаны буцааж авсан Калбажар дүүрэгт мина дэлбэрсний улмаас хоёр сэтгүүлч, орон нутгийн албан хаагч нийт гурван хүн амь үрэгдсэн байна.

ОХУ-ын зуучлалтай байгуулсан энхийн гэрээний дагуу 1990-ээд оноос хойш Армени үндэстнүүдийн хяналтад байсан Уулын Карабахын зарим хэсгийг Азербайжан улс шилжүүлж авсан юм.

Гэсэн хэдий ч хоёр улсын хооронд дайсагнал буурахгүй, гал зогсоох гэрээ зөрчигдөх магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Reuters