Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

​Нийслэлийн иргэдийн 88% нь COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд нийтдээ 1,434 хүн хамрагджээ.

Үүнээс нэгдүгээр тунг 154 хүн хийлгэсэн бол давтан буюу хоёрдугаар тунд 1,280 хүн хамрагдсан байна.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.8 хувь буюу 961,247 нь вакцины нэгдүгээр тунг хийлгээд байгаа бол 87.8 хувь буюу 837,191 иргэн хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 91.5 хувь буюу 1,891,804 хүн нэгдүгээр тунд хамрагдсан бол 79.5 хувь буюу 1,642,691 хүн бүрэн тунгаа хийлгэжээ.