Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нарын анхааралд

ikon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор маргааш буюу энэ сарын 14-ний даваа гарагийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд  гармыг үе үе  хаах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.