Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нидерландын хааны ширээг залгамжлах гүнж Амалиа өчигдөр улсынхаа ерөнхий сайдад захидал бичжээ.

Удахгүй 18 нас хүрээд гүнж хуулийн дагуу өндөр цалин хангамж эдлэх ёстой юм. Тэгвэл Амалиа гүнж гараар бичсэн захидалдаа үүнээс түр хугацаанд татгалзаж байгаагаа мэдэгджээ.

“2021 оны арванхоёрдугаар сарын 7-нд 18 нас хүрээд би хуулийн дагуу цалин хангамж эдлэх ёстой. Гэхдээ ийм хангамж эдэлснийхээ хариуд одоохондоо юу ч өгч чадахгүй болохоор надад таагүй байна. Ялангуяа бусад оюутнууд цар тахлын хүнд цаг үеийг туулж байхад ийм өндөр хангамж эдлэх нь эвгүй юм” гэж Амалиа гүнж бичсэн байна.

Гүнж өнгөрсөн Пүрэв гарагт дунд сургуулиа төгсөж, удахгүй их сургуульд элсэн суралцах гэж байгаа.

Тэрбээр оюутан байх үедээ төрөөс жил бүр авах  300,000 еврогийн цалингаа сүүлд буцааж төлөхөө амлаад жил бүр олгодог 1.3 саяын тусгай хангамжаа “Нидерландын гүнжийн үүрэг хариуцлагыг бүрэн үүрдэг болох хүртлээ” хойшлуулах санал гаргажээ.

Нидерландын хааны гэр бүлийнхний дотроос анх удаа ийм санаачлага гаргаж байгаа юм байна.

2012 онд гаргасан судалгаа Нидерландын хааны гэр бүл Европ тивдээ хамгийн өндөр зардалтайд тооцогддогийг харуулж байв.

Хаан Уиллем Александерын гэр бүлийн 2021 оны нийт зардал 47.5 сая евро юм. Тухайлбал эзэн хаан жил бүр 998,000 еврогийн цалин, 5.1 сая еврогийн тусгай хангамж эдэлдэг байна.

 

Эх сурвалж: The Guardian