Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд болж буй Үндэсний номын баяр энэ сарын 13-н хүртэл үргэлжилнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

29 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. 

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжлэх тус баяр энэ жил "Илүү их уншъя" уриатай болж байгаа юм. 

"Ном өв соёл, боловсрол олгохоос гадна бизнесийн салбар болон хөгжих учиртай"

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч хүн уншихаа зогсоож болохгүй. Ном зохиолч, үйлдвэрлэгч, борлуулагч, орчуулагч зэрэг маш олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтдэг.

Ном нь өв соёл, боловсрол олгохоос гадна бизнесийн салбар болон хөгжих учиртай. Номын зохиогчийн эрхийг бид маш сайн хамгаалах хэрэгтэй. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, номын баяртаа оролцоорой” гэсэн юм.

Тэрбээр мөн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа иргэдэд Соёлын яамны Жуух бичиг, нийслэлийн шилдэг сурагчдад “Тэргүүний уншигч Нацагдорж” тэмдгийг гардууллаа.

Номын баярт дунджаар хэвлэлийн 100 гаруй компани, номын 80 орчим худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог аж.

Энэ үеэр хэвлэмэл номоос гадна цахим, аудио, тоон ном зэрэг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан гаргаж байгаа бүх төрлийн номыг дэлгэн, уншигчдад өргөн барьж байв.

Тус арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй юм.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг