Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн амлалтаа бүү мартаарай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/522310745577516

Тэрбээр "Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Сонгуулийн үйл ажиллагааг сонгуулийн хуулийн хүрээнд явагдсан боловч их хэмжээний зөрчил гарсан.

Ер нь бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хэлбэртэй олон үйлдэл хийгдсэн. Их хэмжээний мөнгө тараалт боллоо. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулсан.

Төрийн бүх шатанд удирдах дээд байгууллагаас чиглэл өгч шахаж шаардсан байна. Сонгуулийн компанит ажилд төрийн албыг бүхэлд нь дайчилж оролцуулсан.

Энэ сонгуулийн дүнг харахад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн хүрээнд бус аргаар зохицуулах үйл ажиллагааг явуулсан байх магадлалтай. Энэ тал дээр АН цаашид хяналт тавина.

Нийгэм, эдийн засаг ээдрээтэй байгаа үед У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай. Үүсээд байгаа нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна.

Ардчилсан намын дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор тухайн намын удирдлага хариуцлага хүлээдэг хуулийн заалт байхгүй. Ардчилсан нам дотор ямар нэгэн асуудал байхгүй. Хагаралтай мэтээр харагдуулах гэж хичээж байгаа хэсэг бүлэг нөхдийн хүсэл биелэхгүй гэж хэлье" гэлээ.