Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Гишүүд гэр орноосоо хачин байдалтай цахим хуралдаанд оролцдогоо болих хэрэгтэй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр Д.Ганбат гишүүн парламентын гишүүний ёс зүйтэй холбоотой санал хэлэв.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан цэцийн дүгнэлтийг яг цэцийн танхимаас уншиж танилцуулж байна. Төрийн ажлыг ингэж явуулах ёстой. Манай гишүүд үүнээс суралцах хэрэгтэй. Чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа нэрээр гэр орноосоо хачин байдалтай оролцох юм.

Ер нь ажлын цагаар гишүүд Төрийн ордон дахь өрөөнөөсөө хуралдаанд оролцож байвал зүгээр байна. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ анхааралдаа аваарай. Ард түмэн биднийг харж байгаа шүү дээ" гэв.