Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Монгол Улсыг онцлов

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 11
Сурталчилгаа

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжүүдийг нэгтгэж, дэлхийн улс орны Шингэрүүлсэн хийн түлшний бодлого, хэрэглээ, зөвлөмж удирдлагаар хангадаг, олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм.Уг холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай зөвлөх, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, түншийн харилцаатай ажилладаг. Тус Холбоонд шингэрүүлсэн хийн түлш буюу LPG-ийг ашигладаг 125 орны 300 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байдаг байна.

Монгол улсаас “Дашваанжил”  ХХК нь улсаа төлөөлөн тус холбооны гишүүн байгууллагаар сонгогдон гурван жил ажиллаж байна. Тэгвэл WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Дэлхийн шингэрүүлсэн хийн түлшний өдөрт зориулан Монгол Улсаас “Дашваанжил” компанийг онцлон дараах мэдэгдлийг гаргажээ.

 

Мэдэгдэлд:

"Дашваанжил Газ компанийн хамт олонд - Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) -ы гишүүн болсны гурван жилийн ойн баярын мэндийг хүргэе. Дашваанжил Газ компани нь 1992 онд байгуулагдсан, Монголын шингэрүүлсэн хийн түлшний салбарт анхдагч бөгөөд тэргүүн эгнээний байгууллага төдийгүй манай холбооны маркетингийн урьдаа барьдаг нэгэн дуу хоолой, өнгө төрх юм.

Монгол улс нүүдэлчин соёл заншлаараа дэлхийд гайхагддаг, уул усаа шүтдэг уламжлалтай хэдий ч, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын үзүүлэлтээр мөн тэргүүлэх болсон. Хэдхэн жилийн дотор эрчимтэй хөгжсөөр буй аж үйлдвэрлэл, ашигт малтмалын үр ашгаар тэтгэгдсэн орчин үеийн хурдацтай хотжил, байгуулалтын давлагаа нь хүрээлэн буй орчны бохирдлыг тус улсад сүүл мэт дагуулсан. Гэсэн хэдий ч Дашваанжил тэргүүтэй компаниуд LPG буюу шингэрүүлсэн хийн түлшээр зэвсэглэж, хөгжил дагасан энэхүү балгийг арилгаж устгах ажлын эхийг тавиад байна. Монголын зах зээл эхэндээ эргэлзэнгүй байсан ч өдрөөс өдөрт өргөжсөөр буй их хотын эрчим хүчний хэрэгцээг нүүрс дангаараа хангаж дийлэхээ болихын хэрээр шингэрүүлсэн хийн түлшний орон зай, хэрэглээнд нээлттэй хандаж эхэлсэн.Хөдөө орон нутгийн хэрэглэгчид халаалт, хүнсний хэрэглээндээ мод болон бусад төрлийн ургамал хэрэглэсний улмаас цөлжилт, дотор орчны бохирдол газар авч байгаа.

Шингэрүүлсэн хийн түлшний талаарх мэдлэг, мэдээлэл Монголын зах зээлд улам бүр тархахын хэрээр тус улсын өргөн уудам нутагт цаг үргэлж нэмэгдсээр буй шинэ аж үйлдвэрүүдийн шаардлагад уг түлш нь олон талт хэрэглээгээрээ үлэмж нийцэж байгаа нь харагдаж байна. Үйлдвэрлэлт, боловсруулалт эрхэлдэг эрчимтэй үйл ажиллагаатай аж үйлдвэрүүд шингэрүүлсэн хийн түлшийг илүүтэйгээр сонгосноор үйлдвэрлэлийн үр нөлөө сайжирч, эцсийн бүтээгдэхүүний үр дүн дээшилж байна.

Эрс тэс уур амьсгалтай монгол орны дулааны аж үйлвэрүүд нь, өдгөө даацаасаа хэтрээд байгаа төвийн дулааны цахилгаан станцад холбогдох боломжгүй барилга байгууламжуудын халаалтыг шингэрүүлсэн хийн түлшээр шийдэх сонголтыг хийж эхэлсэн. Дашваанжил компани нь Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний холбоо буюу WLPGA-д 2019 онд нэгдсэн, Монгол улсын анхдагч компани юм. Бид Монгол улсыг шингэрүүлсэн хийн түлшний олон талт хэрэгцээний ач тусыг аж үйлдвэр, амьдралдаа хүртэж, дэлхий нөндөр хөгжилтэй орнуудын жагсаалтын тэргүүн эгнээрүү агаарын бохирдолгүйгээр амжилттай алхах ээлжит гүрэн улс болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

“Дашваанжил” компани нь 1992 оноос эхлэн Улаанбаатар хот, 21 аймгийн ахуйн болон авто хийн хангамж, хийн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх ҮНДЭСНИЙ ХИЙН СҮЛЖЭЭ-г бүтээн байгуулж 55 салбар нэгж, 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа билээ.

”Дашваанжил” ХХК нь WLPGA-ийн олон улсын гишүүдийн хооронд тогтмол зохиогддог интерактив хурал уулзалтад оролцон  туршлага солилцож иржээ.Түүнчлэн дэлхийн бусад байгууллагуудтай холбоо харилцаатай, урагш тэмүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хийн түлшний салбарт Дашваанжил компаниас гадна Юнигаз ХХК, Гор Газ ХХК, Синчи Газ ХХК, Шунхлай ХХК, Дрийм Газ , ГазКом ХХК, Эко Гэгээ зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Монгол Улсад тулгамдаад байгаа агаарын бохирдлыг багасгах, цаашид иргэдийг үнэ хямдтай, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох шингэрүүлсэн нефтийн хийгээр хангах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрсэн.

Тухайлбал Газрын тосны шингэрүүлсэн хий буюу LPG (liquefied petroleum gas) –ийг халаалтын зуух, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, өрх гэрийн гал зуух, зөөврийн орон сууцны бичил барилгын халаалт, хөдөлгөөнт үйлчилгээний цэгүүдийн халаалт, автомашины түлшинд ашигласнаар агаарын бохирдлын хэмжээг бууруулах томоохон алхам болжээ.

Олон улсын жишигт хүрсэн эрчим хүчний хямд, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй хийн хэрэглээг нийтлэг хэрэглээний түвшинд хүргэж, агаарын бохирдлыг арилгах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, улсын хэмжээний шингэрүүлсэн хийн сүлжээг бий болгон хийн түлшийг эрчим хүчний тэргүүлэх хэрэглээ болгон хөгжүүлэхэд Шингэрүүлсэн хийн түлшний компаниуд зорилго болгон ажиллаж байна.

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооны гаргасан мэдээг харах:

https://www.wlpga.org/news/lpg-against-air-pollution/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.