Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхжаргал: Түр хасав тэмдэглэгээтэй хүмүүсийг бүртгэж чадахгүй байна уу гэдэг хардлага байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой судалгааны дүнг "Мидас" төрийн бус байгууллагаас өнөөдөр танилцууллаа. 

Тус ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Санал тоолох төхөөрөмжийн хувьд энэ жил бүх хэсэгт хяналтын тооллого хийсэн нь онцлог байлаа. Программын өөрчлөлттэй холбоотой асуудал байгаагүй.

Орон даяар тест хийхдээ хоёр адилхан саналын хуудсыг уншуулахад өөр хариу гарлаа гэсэн мэдээлэл сошиалаар гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ мэдээллийн дагуу СЕХ-нд санал тавиад шалгуулсан. Хэсгийн хороо болгон дээр байгаа камерын бичлэгийг шалгахад хуудас илүү, дутуу уншуулсан асуудал гарлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолоход ямар нэгэн зөрүү гараагүй. Мөн санал хураалт хаагаад дөрвөн цаг орчим болж байхад таван хэсэг таван төхөөрөмжөөс мэдээлэл ирээгүй. Бусад мэдээлэл дөрвөн цагт багтаж ирсэн.

Энэ удаагийн сонгуулийн ирц, хяналтын камерын асуудлыг СЕХ сайн зохион байгуулсан гэж үзэж байна. Гадаадад байгаа иргэд энэ удаагийн сонгуульд тун хангалтгүй оролцлоо. Манай байгууллага БЗД-ийн 28 хорооны 103 хэсэгт хөндлөнгийн хяналт хийсэн. 

Энэ хяналтын ажилд саад учирсан гэж хэлж болно. Аргачлалын хувьд нэг хаягт зургаагаас дээш хүн бүртгэлтэй байна уу, нэг хаягт байгаа хүмүүсийн гэр бүлийн бүтэц ямар байна вэ гэдгийг хараад тухайн хаягаа түүж очин ажиллахаар байсан.

Ижил нэр, овогтой, төстэй регистртэй хүмүүс байна уу гэдгийг харж ажиллалаа. Түр хасав гэсэн тэмдэглэгээ тавьдаг. Тэгэхээр ирцийн мэдээллээр 108,000 хүн "түр хасав" тэмдэглэгээтэй байсан.

Гэтэл гадаадад байгаа сонгуулийн насны иргэд 122,000, дээрээс нь эрхээ хязгаарлуулсан хүмүүс хэд байгаа гэдэг нь ойлгомжгүй байлаа. Үүнийг бүртгэж чадахгүй байна уу гэдэг хардлага байгаа" гэв.