2021/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
19:00
S32
20°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
10°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S32
06:00
S32

“Хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1-нээс зогсооно”

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж, хүүхдийн мөнгийг 20 мянгаас 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж олгож байгаа билээ. Уг хөнгөлөлт, халамжийг ирэх сараас зогсоох эсэх асуудлаар Сангийн сайдаас тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.

Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэв.  

Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хугацаатай арга хэмжээ долдугаар сарын 1-нээс зогссоноор хүүхдийн мөнгийг өмнөхийн адил 20 мянган төгрөгөөр олгож, ус цахилгаан, дулаан, хогны төлбөрөө айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлөхөөр болж байна. 

x