Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг энэ жил арай хөнгөвчилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр "Энэ жил 33,000 орчим хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад 40,000 орчим хүүхэд орохоор бүртгүүлсэн. Үүнээс 7,000 орчим нь өнгөрсөн жил ЭЕШ-д орж чадаагүй үлдсэн хүүхдүүд байгаа юм.

ЭЕШ-ын энэ жил өвөрмөц хэлбэрээр авахаар бэлтгэж байна. Учир нь өнгөрсөн хичээлийн жил нийт орох ёстой хичээлийн 60 орчим хувь нь цахимаар хичээллэсэн. Тиймээс ЭЕШ-ын даалгаврыг арай хөнгөвчилсөн.

Мөн цахим хэлбэрээр орсон хичээлийн хөтөлбөр, агуулгад тулгуурласан байдлаар даалгаврыг боловсруулах байдлаар хийж байгаа.

Түүнээс гадна энэ жил анги дэвших болон улсын шалгалтуудыг тэглэсэн тул энэ жил ЕБС-ийг төгсөх сурагчид зөвхөн ЭЕШ-д бэлдэнэ. Бэлтгэл дадлага ажлыг хийх боломжуудыг бид олгосон бөгөөд энэ жил төгсөх ангийн сурагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөөг өгч байгаа.

Цаашид бид ЭЕШ-ыг жилд нэг биш хоёроос доошгүй удаа авах тогтолцоо руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн сурагч бэлтгэлээ хангасан үедээ ЭЕШ-д орж болохоор томоохон шинэчлэлт эхлүүлэх гэж байна" гэсэн юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/326728232351376