Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар улсын хэмжээнд 1,782 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл болон ослын тохиолдол бүртгэгджээ

ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарсаар тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1,782 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний улмаас 370 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 153,365  толгой мал, амьтан хорогдож, 9.9 сая төгрөгийн хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1,816 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 36.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 70 хувь буюу 1,239 нь гал түймэр, 13 хувь буюу 237 нь геологийн гаралтай холбоотой осол, 12 хувь буюу 213 нь  хүний буруутай үйл ажиллагаанаас,  3 хувь буюу 60 нь нь ус, цаг уурын гаралтай, 2 хувь  буюу 33 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, тус тус эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.