Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.

Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байгаа юм.

2021 онд нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3,650 ор, 11 сургуулийн барилга баригдсанаар 6,400 суудал шинээр нэмэгдэх аж.

 


Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар