Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Саналын хуудсын зураг авч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэд өчигдөр төрийн тэргүүнээ сонгох найм дахь удаагийн сонгуульдаа 59.35%-ийн ирцтэйгээр оролцлоо.

Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулийг бодвол зөрчил харьцангуй бага байсныг СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон. Гэвч саналын хуудасны зургаа авах, олон нийтийн сүлжээнд нийтлэх зөрчил өчигдөр ч мөн давтагдсан. Уг тохиолдолд СЕХ-ноос ямар арга хэмжээ авахыг түүнээс тодруулахад "Сонгуулийн ерөнхий хороо, цагдаагийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан ямар өргөдөл гомдлыг шийдвэрлэх вэ гэдэг харьяаллыг маш тодорхой хуульчилсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хороо нь ямар нэгэн байдлаар Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж шийдвэрлэж, тогтоохгүй. Иймд Сонгуулийн ерөнхий хороонд саналын хуудсын зураг авч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тухай өргөдөл гомдол ирээгүй. Энэ нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө байх" гэлээ.

ВИДЕО: 

https://fb.watch/61wW-BcyxQ/