2021/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
24°
15:00
S30
25°
16:00
S30
26°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S31
19°
22:00
S29
16°

ДЭМБ-ын “Health For All” наадмаас монгол кино тусгай шагнал хүртэв

ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёрдахь жилдээ зохион байгуулсан “Health For All” кино наадамд 120 улсын 1,300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.

Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна КОВИД-19-ийн халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлжээ.

Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40% нь КОВИД-19 цар тахлын сэдэвтэй байсан байна.

Шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: ГХЯ

x