Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дэлгэрнаран: Санал хураалт дууссанаас хойш 10 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барих хуультай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж байна. Бүх хэсгийн хороодод гар тооллого буюу хяналтын тооллого хийгдээд дууссан. Гар тооллогын дүнг маш сайн нягтална.
 
Санал хураалтын дүнг эцэслэн хянаж, холбогдох материалтай баталгаажуулан тулгаад, Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар хуулийн дагуу хэлэлцэх ёстой. СЕХ-ны хурлаар дүнг хэлэлцээд албан ёсоор баталгаажуулж байж, сонгуулийн албан ёсны дүн болно.
 
Ингээд нийтэд мэдээлэх бөгөөд УИХ-д өргөн барина. Хуулиараа санал хураалт явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дотор УИХ-д санал хураалтын дүнг өргөн барих учиртай. Бид энэ хугацаанд багтаана. Сунжруулж, удаахгүйг хичээнэ. Мөн яаравчилж, хөнгөн хандахгүй. Бүх зүйлийг нягтална" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/478722980092458