2021/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
24°
15:00
S30
25°
16:00
S30
26°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S31
19°
22:00
S29
16°

Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг
Зүүн гар талаас Испани улсын ерөнхий сайд Педро Санчес, Аргентин улсын ерөнхийлөгч Альберто Фернандес

Өмнөд Америкийн Аргентин улсын ерөнхийлөгч өчигдөр Испани улсын ерөнхий сайдтай Буэнос Айрес хотод уулзахдаа өөрийн хөрш орны талаар таагүй үг хэлсэн нь үндэстэн хоорондын маргаан үүсгэжээ.

Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандес өөрийн улсыг Европ тивтэй илүү ойр хэлхээ холбоотой болохыг Испанийн ерөнхий сайд Педро Санчест ойлгуулахыг хичээхдээ хэтрүүлсэн байна.

“Мексикчүүд бол Индиан гаралтай. Бразилчууд ширэнгээс гаралтай. Харин Аргентинчууд бид бол Европоос ирсэн хөлөг онгоцноос газардсан хүмүүс юм” гэж Фернандес хэлжээ.

Тэрбээр энэ хэллэгийг Аргентины дуучин, хөгжмийн зохиолч Лито Неббиагийн нэг дууны үгнээс авсан гэлцэж байна. Фернандес өмнө нь Литогийн улаан фэн болохоо хэд хэдэн удаа ярьж байжээ.

Аргентины ерөнхийлөгчийн хэлсэн үг сошиал сүлжээнд хүчтэй тарж, нэлээд дуулиан дэгдээсэн байна. Удалгүй Фернандес твиттер хуудсандаа уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ.

“Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Хэрвээ гомдоосон бол бүгдээс нь уучлал гуйж байна” гэж тэр бичсэн юм.

Бразилын үндсэрхэг үзэлтэй ерөнхийлөгч Жайр Болсонару хөрш улсынхаа зүүний үзэлтэй ерөнхийлөгчийн өдөөн хатгалгад ямар хариу барих бол гэсэн янз бүрийн хошигнол Бразилын сонин хэвлэл, сошиал ертөнцөд ид яригдаж байна.

Одоогоор Болсонару энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа аж. Харин түүний хүү, конгрессийн гишүүн Эдуардо Болсонару твиттер хуудсаараа дамжуулан Аргентин улсад хариу “цохилт” өгсөн байна.

Тэрбээр 2018 оноос хойш эдийн засгийн гүн хямралд ороод байгаа хөршөө ”Аргентинчуудын яриад байгаа хөлөг нь живсэн гэж би бодож байна” гэж егөөджээ.

Аргентины зарим иргэд ерөнхийлөгчийнхөө хэлсэн бодлогогүй үгнээс ичиж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлээд өмнөөс нь Мексик, Бразилын ард иргэдээс уучлал гуйсан байна.

 

Эх сурвалж: AFP

 

x