Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодод коронавируст халдвар гарснаас хойш хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 70,000-ын босго давав

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хот болон орон нутагт өнөөдөр COVID-19-ийн нийт 1,430 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа.

Энэ нь манай улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших нэг өдөрт хамгийн олон тохиолдол шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Ингэснээр нийт тохиолдлын тоо 70,482 боллоо. Сүүлийн есөн өдөр дараалан шинээр илрэх халдварын тоо 1,000-аас дээш байгаа нь халдвар эрчимтэй тархаж буйг илтгэж байна.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 1,884,272 хүн хамрагдсанаас 1,596,857 нь II тунг хийлгэсэн байна. Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунг хийлгэснээс хойш 14-21 хоногт хүний биед дархлаа тогтоно. Иймд зургаадугаар сарын 15-наас эхлэн шинээр илрэх тохиолдлын тоо эрс буурна хэмээн Эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлж байв.

Гэхдээ иргэн та вакцин хийлгээд өөрийгөө халдвараас хамгаалах боловч тээгч болох эрсдэлтэй тул амны хаалтаа тогтмол зөв зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зайгаа баримтлах, өрөөний агаараа сэлгэж байх зэрэг дэглэмүүдээ баримталсаар байх шаардлагатай.