Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнгэр Даатгал компани нийслэлчүүддээ “Амьд бэлэг” өглөө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 11
Сурталчилгаа
 

Тэнгэр Даатгал ХХК нь энэ жил үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа билээ. Энэхүү баяраа  нийт харилцагч, түншүүдтэйгээ хуваалцан ойн баярын бэлэг болгон “Амьд бэлэг” буюу хос мод тарих эрх бэлэглэлээ. Азидаа 6-д ордог, 973 га хэмжээ бүхий тус хүрээлэнд Тэнгэр даатгал нь 3 га талбайд Төгөл байгуулж мод тарих, тохижуулах, усалгааны системийг нь бүрэн шийдэх, тарьсан модны арчилгааг  тус тус хариуцах ажээ.

Төгөл байгуулах ажлын эхлэл болгон өнгөрөгч бямба гарагт тус компанийн урилгаар харилцагч, түншүүдийг нь төлөөлж 150 гаруй хүн биечлэн оролцож Шар хуайс, Монос, Тэхийн шээг, Далан хальс, Үхрийн нүд, Голт бор зэрэг 6 нэр төрлийн 500 мод тарьсан байна. Тэнгэр Төгөлд тарьсан бүх модыг What3word(3 үгт хаяг) ашиглан  цахим бүртгэл, эзэнжүүлэлт хийж харилцагчдадаа өгч байгаа нь байгальд хог хаягдал тарихгүй, шинэлэг шийдэл болж байгаа юм.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд  тарьсан модны эхний гурван жил цаашид ургахад нь маш чухал байдаг гэсэн тул компанийн зүгээс төглийн моднуудыг арчлах, услах асуудлыг нь бүрэн шийдвэрлэж 100% ургах дээр онцгой анхааран ажиллаж байгаа юм.

(Зураг дээр дарж томруулж, гүйлгэж харна уу)

Тиймээс Тэнгэр Даатгал ХХК-ийн зүгээс цаашид өөрийн компанийг сонгон даатгалын үйлчилгээ авсан харилцагч бүрийн төлсөн  хураамжийн тодорхой хувь нь Тэнгэр Төгөлд мод тарих, тарьсан модоо услах, арчлах, нөхөн сэргээлт хийхэд зориулагдахаар төлөвлөгджээ. Өөрөөр хэлбэл олон мянган харилцагчид, түншүүдтэйгээ хамтран Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмсэн, иргэд амарч зугаалах боломжтой жишиг төгөл байгуулах урт хугацааны зорилготой байгааг дуулгахад таатай байна.

 

Нийгэмдээ эерэг нөлөө бүхий энэхүү төсөлд хувь нэмэрээ оруулж байгаа Тэнгэр Даатгал ХХК-ийн нийт харилцагч, түншүүдэд талархал илэрхийлье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.