2021/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
10°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°

Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын 6% буюу 72,800 хүний санал авчээ.

СЕХ-ноос өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний 23:00 цагт танилцуулсан явцаар С.Эрдэнийн авсан санал 65,597 байсан юм. Энэ нь тухай цагт танилцуулсан санал тэмдэглээгүй саналын хуудсын тооноос буюу 67,290-оос бага байв. Нийт 2,087 хэсгийн хорооны 2,085 буюу 99.9%-аас нь ирүүлсэн дүнгээр С.Эрдэнэ 72,800 хүний санал аваад байна. Харин санал тэмдэглээгүй  саналын хуудсын тоо 71,921 болжээ. Ингэснээр нэр дэвшигч С.Эрдэнийг авсан саналын тоо санал тэмдэглээгүй саналын тооноос олон болсон байна

Сонгуулийн санал хураалтын ирц, дүнгийн талаар ЭНД дарж харна уу.

 

x