Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нд ашиглалтад орно

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Богдхан” төмөр замын ажлын явцтай танилцлаа.

ИНҮТ-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд дарга Н.Мягмарсүрэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг 2021 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах чиглэл өгсөн ч бид 4-ний өдөр нээхээр ажиллаж байна. Долдугаар сарын 4-нөөс хойш "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд ямар нэгэн нислэг хийгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд танилцуулав. 

Мөн ИНЕГ-ын даргын тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай удирдлагын төв ажиллаж байгаа бөгөөд тус баг "Буянт-Ухаа" нисэх буудлыг "Чингис хаан" нисэх буудал руу нүүлгэх ажлыг хариуцах юм байна.

Шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нд нээлтээ хиймэгц тухайн өдрийн 11:40 цагт Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг төлөвлөсөн байна.

Мөн уг нислэгтэй зөрүүлээд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хүлээн авахаар бэлтгэл хангаж буйгаа танилцууллаа.

Харин долдугаар сарын 4-нөөс өмнө "Буят-Ухаа" олон улсын нисэх буудалд байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх буудал руу нисгэж, байрлуулах юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний их баяр наадмын үеэр гаднаас ирэх жуулчдыг хүлээж авах нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Коронавирусийн эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээж авъя. Шаардлагатай бол манай улсад ирээд вакцинд хамрагдаад, тусгаарлагдаж болно гэж байгаа юм. Тиймээс долдугаар сарын 4-н гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй байна.

Үүнээс гадна Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн чиглэл өгч байна. Үүнд:

  • Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга нар хамтраад Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж ирэх,
  • Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энд Улаанбаатар хоттой дүйцэхүйц эдийн засгийн таталцлын төв бий болгох шаардлагатай байна" гэв.