Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын 1,460 тохиолдол батлагдлаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.10/

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй PCR  шинжилгээ хийхэд 1,460 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатарт 955, хөдөө, орон нутагт 505 тохиолдол шинээр илэрсэн нь халдвар орон нутагт эрс нэмэгдэж байна.

Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгджээ.

Халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ үед бусдадаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлага тавьдаг байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.