Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

BTS багцын захиалга хэт өндөр байснаас Индонез улсад McDonalds-ын салбаруудыг хаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн нэрийн багц хоолыг McDonalds түргэн хоолны сүлжээ зах зээлд гаргахаар болсон билээ.

Шинэ багцыг тавдугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлж дараатай нэвтрүүлж эхэлжээ. Харин өчигдөр буюу Лхагва гарагт Индонез улсын салбаруудаар худалдаалж эхэлсэн юм.

Гэтэл BTS хамтлагийн фэнүүд шинэ багцыг авахаар McDonalds-ын салбаруудыг дүүргэж, ажиллагааг нь хүндрүүлсэн тул өчигдөр Индонезын хэд хэдэн хот дахь нийт 13 салбарыг түр хугацаагаар хаахад хүрсэн байна.

Нийслэл Жакарта хотод таван салбар хаагдаад байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

McDonalds-ын салбаруудыг түр хугацаагаар хаах болсон нь коронавирусийн халдвар нэмэгдэхээс болгоомжилсонтой холбоотой гэж эрх сурвалжууд мэдээлж байна.

BTS багц хоол нь тахианы махан нагет, шарсан төмс, ундаа зэргээс бүрддэг ажээ.

2013 онд байгуулагдсанаасаа хойш BTS хамтлаг дэлхий даяар олон сая фэнтэй болж, Өмнөд Солонгосоос дэлхийд экспортолсон K-pop урлагийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP