Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын Гванжу хотод хуучин барилга нурснаас 9 хүн амь үрэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр үдээс хойш Өмнөд Солонгосын Гванжу хотод буулгахаар бэлдэж байсан таван давхар хуучин барилга гэнэт нурснаас ойролцоо гудамжинд зогсож байсан автобус дарагджээ.

Автобусанд 17 зорчигч явсан бөгөөд барилгын дэргэдэх зогсоолд зогсож байх үед нурсан байна. Үүний улмаас есөн хүн амь үрэгдэж, найман хүн бэртжээ.

Тухайн үед барилгаас ажилчдыг гаргаж, ойролцоох явган хүний замыг хаагаад байсан гэнэ. Мэргэжилтнүүд барилга гэнэт нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

1995 оны зургаадугаар сард Сөүл хотын Сампун Их дэлгүүрийн барилга нурахад 500 гаруй хүн амь үрэгдэж байв. Үүнийг тайван цагт байшин барилга нурснаас үүдэлтэй гарсан дэлхийн хамгийн том ослуудын нэг гэж үздэг байна.

 

Эх сурвалж: BBC