Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглагчид хэвлэлийн бага хурал хийнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
  •  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсох.

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид

10:00 цагт эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар зочлон хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Эрүүл мэндийн яам 

11:00 цагт Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Блью Скай зочид буудал /17 давхар/

15:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагнах хэвлэлийн бага хурал болно.