Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Санал авах байруудын хяналтын камерыг сонгогчийн сонгох эрхэд халдаж болзошгүй өнцгөөр тааруулсныг зассан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн 15:00 цагийн байдлаарх санал хураалтын ирцийг мэдээлэх үеэр СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ санал хураалтын явцад гарсан зөрчлүүдийн талаар тайлбар өгөв. 

Тэрбээр "Санал авах байрны хаяг, байршлын мэдээлэлтэй холбоотойгоор СЕХ-нд нийт 450 орчим мэдээлэл ирсэн. Сонгогчийн лавлах 1800-2800 дугаараас санал авах байрны хаяг, байршлын талаар тодруулах боломжтой. Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагаас долоон төрлийн багц мэдээллийг СЕХ-нд ирүүлсэн.

  1. Санал авах байруудад байршуулсан хяналтын камерыг сонгогчийн сонгох эрхэд халдаж болзошгүй өнцгөөр тааруулсан байна гэсний дагуу камерын байршлыг заслаа. 
  2. ХУД-ын зарим хэсгийн хороодод санал авах байрны ариутгал хийхдээ үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, бүх хүмүүсийг гаргаж ариутгал хийж байсан. Энэ тал дээр анхаарах талаар дүүргийн мэргэжлийн хяналтад зөвлөмж хүргүүлсэн.
  3. 729 хяналтын камерыг бүх хэсгүүдэд онлайнаар холбож ажиллуулж байгаа. Хяналтын камерын админ эрхийг улс төрийн намууд болон ажиглах байгууллагуудад өгсөн. Үүнтэй холбоотой гомдол ирсэн. Санал авах байрны багтаамжаас шалтгаалаад сонгогчийг саналаа нууцаар гаргах эрхэд нь халдсан байж болзошгүй байрлалд хэсгийн хорооны бүрэлдэхүүн ажиллаж байна.

Гомдол мэдээллээ эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай байна. Жишээлбэл, өглөө санал авах байранд хавтсыг ашиглуулахгүй байна гэсэн гомдол ирсэн. Шалгахад, зөвхөн нэг сонгогч би энэ хавтсыг ашиглахгүй гэж хэлсэн байсан" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/297087298785747

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.