Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өглөө"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зургийг Oyuna Dashdavaa цахим хаягаас авав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 

Хуулийн дагуу өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт саналаа өгчээ.

Энэ тухай түүний эхнэр Д.Оюунцэцэг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй. 

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.