Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баяндүүрэн: Сонгуулийн 2,087 хэсгийн хорооноос 29 хэсэг мэдээгээ нэгтгэж ирүүлээгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 15:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/297087298785747

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "2,087 хэсгээс 29 хэсэг нь мэдээгээ нэгтгэж ирүүлээгүй байна. Уг хэсгийн хороодын мэдээлэл сүлжээнээс шалтгаалж ирээгүй. 

Бусад хэсгүүдийн мэдээллийг хүргэе. Санал тоолох төхөөрөмж болон хэсгийн хороодын мэдээлэл хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд сонгуулийн явц 32.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна" гэлээ. 

Хүснэгт. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээ /15:00 цагийн байдлаар/

Аймаг\нийслэл  Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хувь 
Архангай
105 61,274 29.50%
Баян-Өлгий 97 61,611 27.10%
Баянхонгор 102 56,474 32.10%
Булган 70 40,565 31.23%
Говь-Алтай 88 37,527 39.30%
Говьсүмбэр 9 10,720 35.30%
Дархан-Уул 40 65,535 30.95%
Дорноговь 57 44,968 36.16%
Дорнод 72 51,824 20.60%
Дундговь 52 30,359 32.40%
Завхан 109 47,389 36.20%
Өвөрхангай 110 74,348 33.70%
Өмнөговь 61 45,793 31.54%
Орхон 38 67,499 31.84%
Сүхбаатар 65 41,101 39.20%
Сэлэнгэ 56 70,325 25.94%
Төв 98 62,044 32.17%
Увс 92 51,986 32.77%
Ховд 91 54,284 33.40%
Хөвсгөл 129 86,588 31.00%
Хэнтий 89 50,115 39.23%
Улаанбаатар 457 928,917 33.07%
Нийт 2,087 2,041,246 32.70%
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.