Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр очиж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. 

Санал өгсний дараа тэрбээр "Онцгой нөхцөлд явагдаж байгаа сонгуульдаа, иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Өмнөх жилийн сонгуулиас 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээлэл өндөр байна.

Энэ удаагийн сонгууль түүхэн сонгууль болж байна. Түүхэн гэдгийг учир нь удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Энэ утгаараа өнөөдөр саналаа өгч байгаа иргэдээ харахад 1949 оны тусгаар тогтнолын санал асуулга шиг, мөн 1921 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой энэ жил тохиож байгаа учраас түүхэн сонгууль гэж бодож байна.

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сонгуульдаа оролцож байгаа иргэдээ харахад бахархууштай байна.

Залуучууд Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.