Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой 15 дуудлага ирсэн. Төхөөрөмжүүдийг зассан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 11:00 цагийн байдлаарх 13.4%-тай явж буйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ. 

Энэ үеэр СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "Санал тоолох төхөөрмжтэй холбоотой дуудлага одоогийн байдлаар 15 ирсэн байна. Төхөөрөмжүүдийг цаг тухайд нь засаж янзлаад хэвийн горимд шилжсэн" гэлээ.

Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороо сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/830996697805714