Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 970, орон нутагт 340, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1,312 хүнээс илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 68,287 болж байна.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас эндлээ. Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

1,312 тохиолдын 1,310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ. 

  • 970 нь Улаанбаатарт
  • 340 орон нутагт бүртгэгдсэн.

Нэмж мэдээлэхэд орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу" гэв.

Коронавирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.08 23:59 цагийн байдлаар/

  • Хөнгөн 4,235
  • Хүндэвтэр 1,911
  • Хүнд 532
  • Маш хүнд 140 хүн байна. 
 
ЭМЯ

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/181175857345290

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.