Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

1,312 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
https://www.facebook.com/iKonNews/videos/181175857345290

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,312 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 68,287 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас энджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 55,157 хүн эдгэрээд байгаа бол 324 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна" гэв. 

 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.