Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүргүүдийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ

ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр нийтдээ 310 дуудлага очжээ.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11,888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг ажиллахгүй. Зургаадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдсэн байна. 

Иймд иргэд дараах цахим шуудангаар өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.

  1. Баянгол дүүрэг info@bgd.mn
  2. Баянзүрх дүүрэг info@bzd.ub.gov.mn
  3. Багануур дүүрэг info@bnd.ub.gov.mn
  4. Багахангай дүүрэг zdtg@bagakhangai.ub.gov.mn
  5. Сүхбаатар дүүрэг info@sbd.gov.mn
  6. Сонгинохайрхан дүүрэг songino_hairhan@skhd.ub.gov.mn
  7. Хан Уул дүүрэг info@khanuul.mn
  8. Чингэлтэй дүүрэг info@chingeltei.gov.mn
  9. Налайх дүүрэг nadubgov@webmail.com