Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми анх удаа нисгэгчгүй дроноор сөнөөгч онгоцыг агаарт цэнэглэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн флот анх удаа автомат жолоодлоготой дрон ашиглан байлдааны сөнөөгч онгоцыг агаарт шатахуунаар цэнэглэж чадсанаа зарлажээ.

Баасан гарагт Иллиноис мужийн Маскута дахь агаарын баазын ойролцоо Boeing MQ-25 T1 Stringray шатахуун тээвэрлэгч дрон F/A-18 Super Hornet сөнөөгч онгоцыг амжилттай цэнэглэж чадсан байна.

Дрон зохих өндөрт, зохих хурдтай нисэж яваа сөнөөгч онгоцны урд 6 метрийн зайтай байрласны дараа шатахуун шахах хоолойгоо сунгаж, амжилттай цэнэглэж чаджээ.

MQ-25 дрон нь 6,800 литр шатахуун тээвэрлэх багтаамжтай. Үүнийг ашигласнаар АНУ-ын тэнгисийн флот хүний зардлыг багасгаж, дайсны довтолгоо хүрэхээргүй алс зайд үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа ажээ.

2018 оны наймдугаар сард Пентагон ийм дронтой болох захиалгыг Boeing компанид өгч, төслийг $805 саяар санхүүжүүлсэн байна. Үүнээс жилийн дараа MQ-15 анхны туршилтын нислэгээ үйлдэж байжээ.

Шатахуунаар цэнэглэгч дроныг бусад төрлийн байлдааны нисэх онгоцнуудтай туршиж дууссаны дараа 2024 оноос эхлэн тэнгисийн флотод ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Business Insider