Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Нармандах: Нэг хаягт олон хүн байна гэдэг яриа бүх сонгуулиар гардаг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ИУБГ-ын дарга Т.Нармандах "Эцэслэсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 2,151,329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн нь 2,040,556, түр хасав тэмдэглэгээтэй 110,773 сонгогч байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгөх юм. Өөрөөр хэлбэл түр хасав гэдэг нь эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоосон эсвэл 60 буюу түүнээс дээш хоног гадаадад зорчсон сонгогчийн тоо 110,773 юм.

Нэг хаягт олон хүн байна гэдэг яриа бүх сонгуулиар гардаг. Иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжиж байгаа бол шилжсэн нэгжээсээ хасуулах хэрэгтэй.  Нэг хаягт олон сонгогч байх тохиолдол нь ихэвчлэн үүнээс шалтгаалдаг. Үүнийг цагдаагийн байгууллага гомдлын дагуу шалгадаг. Асрамжийн газарт 60, 80 хүн байх тохиолдол олон бий. Мөн нийтийн байруудад хаалганы дугаар байдаггүй. Хаяг нь бүгд нэг дугаарын хаалгатай. Тухайн газарт амьдарч буй бүх хүмүүс ижилхэн нэг хаягтай.

Хаягийг улсын бүртгэлийн байгууллага олгодоггүй. Харин ирүүлсэн хаяг дээр байгаа сонгогчийг бүртгэдэг.

Дөрөвдүгээр сарын 1-нд сонгогчийн нэрсийн жагсаалтыг ил болгосон. Өмнө нь сонгогч регистрийн дугаараа хийгээд зөвхөн өөрийгөө харж болдог байсан. Энэ жилээс эхлээд регистрийн дугаараа хийгээд өөрийн байнга оршин суугаа хаягт бүртгэлтэй бүх сонгогчийг харах боломжтой.

Нэг ёсондоо иргэд сонгогчийн нэрсийн жагсаалт үнэн эсэхэд хяналт тавих боломж нэмэгдсэн.

Өнөөдрийн байдлаар буруу бүртгэгдсэн, байх ёстой хүн нь байхгүй байна гэж тогтоогдсон зүйл байхгүй" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/Gecmongolia/videos/158312909612005

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.