Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байна.

Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар нийслэлд хатуу хөл хорио тогтоож магадгүй тухай мэдээлэл иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулахад "Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна.

Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй" гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 67,710 болоод байна. Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээнд эерэг хариу эзлэх хувь 19-д хүрсэн юм. Түүнчлэн вакцин хийлгээгүй бүлэг буюу 0-17 насныхан халдварт өртөх нь ихсэж, шинээр илэрч буй тохиолдлын 30%-ийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

ВИДЕО: 

https://fb.watch/5_EciK2duB/