Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дэлгэрнаран: Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр цагаан сонголтын талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн сурталчилгааны үеэр цагаан сонголтын талаар их сонссон. Ингэж уриалж, ийм зохион байгуулалт хийж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байгаа гэсэн үг. Үүнд харамсаж байна.

Бид улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил.

Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна.

Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/Gecmongolia/videos/158312909612005
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.